Хүнсний дэлгүүр ажиллуулахад юуг анхаарах ёстой вэ?


🏪🏪#Хүнсний_Дэлгүүрийн ажиллуулахад юуг анхаарах ёстой вэ?
#Reco зөвлөж байна.
.
📌Зөв байршлыг сонгох📌
Зохих байршлыг сонгох нь бизнест маш чухал юм. Сайн байршил нь энэ бизнесийн түлхүүр болж өгдөг. Жижиг хүнсний дэлгүүрийн хувьд мэдээж орон сууц, хотхонтой ойр байршилтай байх. Өрсөлдөгч нараасаа түрүүлж хэрхэн ашигтай байршлыг өөрийн болгож авах талаар манай дэлгүүрийн менежментийн сургалтаас авах боломжтой.
--------------------------------------
🥚🥔🥕Бараа бүтээгдэхүүн🥒🍞🥩
Хүнсний дэлгүүрийн хувьд хурдан эргэлтэд ордог бараа бүтээгдэхүүнүүдээ таслахгүй байх хэрэгтэй ба худалдан авагчдын хэрэгцээнд шаардлагатай бусад бүтээгдэхүүнүүдийг тогтмол байлгаж, худалдан авагчдын хэрэгцээг бүрэн ханган, дэлгүүрийнхээ байнгын хэрэглэгчийн тоогоо нэмж байх нь чухал. Бас нэг чухал зүйл бол барааны өрөлт буюу мерчиндайзинг байдаг. Энэ нь худалдан авагчид худалдан авалт хийхэд ойлгомжтой, дэлгүүр нь эмх цэгцтэй болдог ба дахин худалдан авалт хийх сэдлийг төрүүлдэг. Худалдан авалтыг сайжруулахын тулд тухайн барааны дагалдах бүтээгдэхүүнийг зөв байрлуулах нь маш чухал.
---------------------------------
🎁🎉Урамшуулал🎉🎁
Амжилттай ажиллаж байгаа хүнсний дэлгүүрүүд урамшууллыг үйл ажиллагааныхаа хөшүүрэг болгодог. Урамшуулал нь худалдан авагчдыг өөртөө татдаг ба өрсөлдөгч дэлгүүрүүдийн байнгын худалдан авагчдыг өөртөө урвуулах боломж байдаг. Урамшууллыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар манай дэлгүүрийн үйл ажиллагааны цогц сургалтаас бүрэн авах боломжтой.
---------------------------------
🙋‍♀🙋‍♂Худалдааны зөвлөх🙋‍♀🙋‍♂
Сайн ажилтан дэлгүүрийн амжилттай ажиллах бас нэг гол түлхүүр юм. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартай хамгийн түрүүнд харьцдаг, худалдан авалт хийхэд нь шууд нөлөөлж чадах ажилтан бол мэдээж худалдааны зөвлөхүүд. Тэд худалдан авагч нарт зөв, аюулгүй худалдан авалт хийхэд нь тусалснаар худалдан авагч тухайн дэлгүүрээр сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломж бүрддэг. Худалдааны зөвлөхийн гол хийх зүйл нь тухайн дэлгүүрт худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тухайн худалдан авагчид таниулж зөвлөх байдлаар худалдан авалтыг дэмжиж ажиллах гол зорилготой байдаг.
----------------------------------
🏪Өнгө төрх🏪
Тухайн хүнсний дэлгүүр бусдаас ялгарахын тулд үйлчилгээнээс гадна худалдан авалт хийхэд тухтай тохилог орчинг бүрдүүлсэн, дэлгүүрийн үйл ажиллагааг илтгэсэн өнгө төрхийг бий болгосон байх шаардлагатай. Ингэснээр дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нарт дараагийн худалдан авалт хийхэд нь нөлөөлөх боломжтой болох ба өрсөлдөгч нараас ялгарах худалдан авагчдыг өөртөө татах маркетингийн арга юм.
Reco Зөвлөх үйлчилгээ

No comments:

Post a Comment