Хүний нөөцийн заавал хийсэн байх ёстой....



"#Ажлын_байрны_тодорхойлолт"
"#Ажил_үүргийн_хуваарь"
Байгууллага болгоны хүний нөөцийн бодлого өөр өөр байдаг. Зарим нь хэрхэн сайн мэргэжилтэн бэлтгэх вэ гэж ярьж байхад зарим нь хэрхэн сайн мэргэжилтэнг сугалах талаар ярилцдаг. Мэдээж аль аль нь ашигтай. HR менежерийн гол зорилго нь байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн хүний нөөцөөр хангахад оршино. Тийм ч утгаараа тухайн ажилтанг тухайн ажлын байран дээр зөв сонгож авхаас эхэлдэг. . Хамгийн гол нь хүний нөөцийн мэргэжилтэн нь өөрөө маш сайн бэлтгэгдсэн чадварлаг байх шаардлагатай.
Тухайн ажилтны ажлын байр ямар онцлогтой ямар ур чадвар шаардсан ямар мэдлэг боловсролтой байх тухайн байгууллагад тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж чадах эсэх ажилд хандах хандлага бүтээлч байдал өсөн дэвжих чадвар болон компанийг илэрхийлэх хүний нөөц мөн гэдгийг тодорхойлж чадах ажилтныг сонгоно. Ийм ажилтныг авахын тулд тухайн ажлын байран дээр ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтыг урьдчилан гаргасан байх шаардлагатай байдаг. Харин ихэнх байгууллагууд тухайн ажлын байранд дээрх ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваарийг хийгээгүйгээс хүний нөөцийн асуудал байнга үүсэж байдаг. Чадварлаг хүний нөөцийн менежер энэ асуудлыг аль хэдийн шийдсэн байдаг ба тухайн байгууллага нь хүний нөөцийн тал дээр асуудал маш бага үүсдэг.

No comments:

Post a Comment