Амжилт бол 100% хөдөлмөр, уйгагүй байдал...



Хятадын загварын Oralay компанийн өвлийн цувралын хамгийн шилдэг борлуулалттай бренд бол 129,000$ ийн үнэтэй Амозоны Амозон цув хэмээн нэрлэгддэг эмэгтэйчүүдэд зориулсан өвлийн цув юм. Тус бүтээгдэхүүний хэрэглэгчдийг татах болсон зүйл нь дулаахан, биед эвтэйхэн байдал болон хөнгөн загвар нь ялангуяа Америкийн хэрэглэгчдийн хүсэлд нийцээд байна.
Ийнхүү алдартай болсон нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархаад байна. The Jiaxing Zichi Trade Co нь Oralay шошгыг эзэмшдэг бөгөөд хятадын зүүн Жэжян мужид төвтэй юм. Oralay нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2010 онд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн ба голчлон хойд Америк, болон баруун Европ дахь хэрэглэгч нарт борлуулалт нь чиглэсэн байдаг. Бидний зорилго бол дэлхий даяар хүмүүсийн хайртай загварын брэндийг бий болгох явдал юм" гэж вэб сайтад бичсэн байна.

Хүний нөөцийн заавал хийсэн байх ёстой....



"#Ажлын_байрны_тодорхойлолт"
"#Ажил_үүргийн_хуваарь"
Байгууллага болгоны хүний нөөцийн бодлого өөр өөр байдаг. Зарим нь хэрхэн сайн мэргэжилтэн бэлтгэх вэ гэж ярьж байхад зарим нь хэрхэн сайн мэргэжилтэнг сугалах талаар ярилцдаг. Мэдээж аль аль нь ашигтай. HR менежерийн гол зорилго нь байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн хүний нөөцөөр хангахад оршино. Тийм ч утгаараа тухайн ажилтанг тухайн ажлын байран дээр зөв сонгож авхаас эхэлдэг. . Хамгийн гол нь хүний нөөцийн мэргэжилтэн нь өөрөө маш сайн бэлтгэгдсэн чадварлаг байх шаардлагатай.
Тухайн ажилтны ажлын байр ямар онцлогтой ямар ур чадвар шаардсан ямар мэдлэг боловсролтой байх тухайн байгууллагад тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж чадах эсэх ажилд хандах хандлага бүтээлч байдал өсөн дэвжих чадвар болон компанийг илэрхийлэх хүний нөөц мөн гэдгийг тодорхойлж чадах ажилтныг сонгоно. Ийм ажилтныг авахын тулд тухайн ажлын байран дээр ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтыг урьдчилан гаргасан байх шаардлагатай байдаг. Харин ихэнх байгууллагууд тухайн ажлын байранд дээрх ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваарийг хийгээгүйгээс хүний нөөцийн асуудал байнга үүсэж байдаг. Чадварлаг хүний нөөцийн менежер энэ асуудлыг аль хэдийн шийдсэн байдаг ба тухайн байгууллага нь хүний нөөцийн тал дээр асуудал маш бага үүсдэг.

Хүнсний дэлгүүр ажиллуулахад юуг анхаарах ёстой вэ?


🏪🏪#Хүнсний_Дэлгүүрийн ажиллуулахад юуг анхаарах ёстой вэ?
#Reco зөвлөж байна.
.
📌Зөв байршлыг сонгох📌
Зохих байршлыг сонгох нь бизнест маш чухал юм. Сайн байршил нь энэ бизнесийн түлхүүр болж өгдөг. Жижиг хүнсний дэлгүүрийн хувьд мэдээж орон сууц, хотхонтой ойр байршилтай байх. Өрсөлдөгч нараасаа түрүүлж хэрхэн ашигтай байршлыг өөрийн болгож авах талаар манай дэлгүүрийн менежментийн сургалтаас авах боломжтой.
--------------------------------------
🥚🥔🥕Бараа бүтээгдэхүүн🥒🍞🥩
Хүнсний дэлгүүрийн хувьд хурдан эргэлтэд ордог бараа бүтээгдэхүүнүүдээ таслахгүй байх хэрэгтэй ба худалдан авагчдын хэрэгцээнд шаардлагатай бусад бүтээгдэхүүнүүдийг тогтмол байлгаж, худалдан авагчдын хэрэгцээг бүрэн ханган, дэлгүүрийнхээ байнгын хэрэглэгчийн тоогоо нэмж байх нь чухал. Бас нэг чухал зүйл бол барааны өрөлт буюу мерчиндайзинг байдаг. Энэ нь худалдан авагчид худалдан авалт хийхэд ойлгомжтой, дэлгүүр нь эмх цэгцтэй болдог ба дахин худалдан авалт хийх сэдлийг төрүүлдэг. Худалдан авалтыг сайжруулахын тулд тухайн барааны дагалдах бүтээгдэхүүнийг зөв байрлуулах нь маш чухал.
---------------------------------
🎁🎉Урамшуулал🎉🎁
Амжилттай ажиллаж байгаа хүнсний дэлгүүрүүд урамшууллыг үйл ажиллагааныхаа хөшүүрэг болгодог. Урамшуулал нь худалдан авагчдыг өөртөө татдаг ба өрсөлдөгч дэлгүүрүүдийн байнгын худалдан авагчдыг өөртөө урвуулах боломж байдаг. Урамшууллыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар манай дэлгүүрийн үйл ажиллагааны цогц сургалтаас бүрэн авах боломжтой.
---------------------------------
🙋‍♀🙋‍♂Худалдааны зөвлөх🙋‍♀🙋‍♂
Сайн ажилтан дэлгүүрийн амжилттай ажиллах бас нэг гол түлхүүр юм. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартай хамгийн түрүүнд харьцдаг, худалдан авалт хийхэд нь шууд нөлөөлж чадах ажилтан бол мэдээж худалдааны зөвлөхүүд. Тэд худалдан авагч нарт зөв, аюулгүй худалдан авалт хийхэд нь тусалснаар худалдан авагч тухайн дэлгүүрээр сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломж бүрддэг. Худалдааны зөвлөхийн гол хийх зүйл нь тухайн дэлгүүрт худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тухайн худалдан авагчид таниулж зөвлөх байдлаар худалдан авалтыг дэмжиж ажиллах гол зорилготой байдаг.
----------------------------------
🏪Өнгө төрх🏪
Тухайн хүнсний дэлгүүр бусдаас ялгарахын тулд үйлчилгээнээс гадна худалдан авалт хийхэд тухтай тохилог орчинг бүрдүүлсэн, дэлгүүрийн үйл ажиллагааг илтгэсэн өнгө төрхийг бий болгосон байх шаардлагатай. Ингэснээр дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нарт дараагийн худалдан авалт хийхэд нь нөлөөлөх боломжтой болох ба өрсөлдөгч нараас ялгарах худалдан авагчдыг өөртөө татах маркетингийн арга юм.
Reco Зөвлөх үйлчилгээ

like darah